Аугаа их зүрх сэтгэл зовлонг чимээгүй туулдаг!!!

2010-01-09



Хүслийн одыг сэтгэлдээн тээгээд
Хайрт чамайгаа орхиод явсан
Аз жаргалыг эрэн бадарчлаад
Алаг үрээ үнсээд явсан

Тэр өдөр бороотой байсан
Тэнгэр хүртэл уйлж байсан

Амталж үзээгүй жаргалыг
Алган дээрээ бөмбөрүүлнэ гээд
Хайрлаж байсан цэцэгээ
Харамлахын диваажинд цэнгүүлнэ гээд
Харь нутгын чулууг бараадсан

Тэр өдөр хэцүү байсан
Газар хүртэл хатуу байсан

Гэхдээ...
Он цаг биднийг орхиод л
Оломгүй амьдралд живүүлээгүй ээ
Эрээд олох жаргалаа
Эрмэлзэх хүслээсээ шүүрдэнэ.

Тэгэхэд...
Тэр өдөр халуун байх...
Тэнгэр хүртэл цэлмэг байх...
Тэр өдөр дотно байх...
Газар хүртэл зөөлөн байх...
Оруулсан Ч.Бат-Отгон at 8:52 PM
Email ThisBlogThis!Share to XShare to FacebookShare to Pinterest

No comments:

Post a Comment

Newer Post Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Би

My photo
Ч.Бат-Отгон
Би талын саарал чонын хэлтгий заяасан шагай Таана мангирт талын хөхрөн наадах зэрэглээ Би тарчиг ядмаг амьдралын хөдсөн дээлийн тасархай Тааж чадамгүй оньсгоны түмэн хариуны нэг ээ
View my complete profile

Миний шүлэг

  • минийх (27)

Архив

  • ▼  2010 (60)
    • ►  October (6)
    • ►  September (6)
    • ►  August (8)
    • ►  May (1)
    • ►  April (3)
    • ►  March (11)
    • ►  February (9)
    • ▼  January (16)
      • Зовлон жаргал нэгтээЗорьсон зорилго ихтэйЗүгээр л ...
      • Бодол намайг мунхруулжБолох болохгүйг эргэцүүлжБүт...
      • Чамдаа нууцхан хүслээ шивнэеЧинийхээ төлөө гэж чин...
      • Хүслийн одыг сэтгэлдээн тээгээдХайрт чамайгаа орхи...
      • Чиний сэтгэл миний дотор амьдарч Чин зүрхэнд минь ...
      • Зүрх буруугүй хайр гэж байдаг болохоор Зүүдэн учир...
      • ***Сэтгэлийн гар***Анх хөлд ороход минь гараараа д...
      • ***БИ***Би...Дотоод сэтгэл минь галтай байвалГадаа...
      • ***Чи*** Чи... Анхилам улаан сарнай шигӨөртөө...
      • ***Нойр хулжсан шөнө***Нойр хулжсан шөнө биНайраг ...
      • МонголХолын холоос зэрэглээтэн харагдахТал нутгийн...
      • ***** Ганцаардал *****Хайрын шархандаа халуурчХалу...
      • Болмоор...Өвөл дотор би амьдарчӨвөл миний дотор ам...
      • Хайрын гоё мөртүүд
      • Жинхэнэ хайрын 10 нууц
      • Н.Минжинсайхан : Дусал гунигНамар буцсан шувууд ха...
  • ►  2009 (41)
    • ►  December (20)
    • ►  November (21)

Цаг бол алт

Love background love Love Background FOREVER Pictures, Images and Photos ForEver? Pictures, Images and Photos dream Pictures, Images and Photos Forever Baby. Pictures, Images and Photos love Pictures, Images and Photos Always&&Forever Pictures, Images and Photos
Picture Window theme. Powered by Blogger.